vendredi 6 février 2009

La Quiche Lorraine

Киш лорэн

- 200 гр алимны жигнэмэгэнд ордог суурь гурил (алимны жигнэмэгны жорноос харнуу)

- 150 гр гахайн утсан мах

- 100 гр үрсэн эмантал бяслаг

- 2ш өндөг

- 2ш өндөгний шар

- 1/4 л дабл крэм

- 1/4 л сүү

- давс, перец, мускад

мускад

Бүх юмаа бэлтгэж тавина

Суурь гурилаа илдээд

Жигэнэмэгний цагирагаа тослож байгаад элдсэн гурилаа гараараа суурьлуулна

сэрээгээр хатгаж байгаад шарх шүүгээнд борлуулж хагас болгоод авна

Жижиглэн хирчсэн гахайн утсан махаа хайруулын тавганд тос хийлгүй шараад авна

нэг саван дотор дабл крэмээ хийгээд

2ш өндөг, 2ш өндөгний шараа хийнэ

мөн бага зэрэг давс, перец, мускад хийж сайтар хутгана

Бэлэн болсон суурин дээрээ эмантал бяслаг, гахайн махаа тарааж тавина

тэгээд дээрээс нь шингэнээрээ дүүргэж өгнө

тэгээд шарах шүүгээнд 25-30минут 180С т болгоно

хутгаар дүрж үзхэд доторх нь зууралдахгүй байна шарх шүүгээгээ сайтар халааж байж хийгээрэй

гаргаж ирээд цагиргийн аваад бүлээнээр нь идвэл зохимжтой

Bonne Appetit!

Aucun commentaire: