vendredi 6 février 2009

Тахианы махтай ороомог

Дажгуу амттай болсон

- 1 хүнд 1 тахианы цээж махаар бодно бас 4ш ясгүй хар чавга 5-6 ш гахайн утсан мах давс перец

Эхлээд тахианы махаа хутгаар нимгэн том далбагар болгоод давс перецээр амтална тэгээд хар чавгаа голоор нь хийнэ.

Дараа нь ороогоод хүнсний гялгар цаас дээр гахайн утсан махаа тавиад дээр нь ороосон махаа тавьж бас орооно сайн чанга ороовол тохиромжтой

Тэгээд гялгар цаасаараа ороогоод тахианы буцалж буй шөлөнд хийж 25-30 минут болгоно (гялгар цаастай нь) голдоо түүхий байх магадлалтай тул нэгийг гаргаж ирж огтлож үзээд дахиж чанах шаардлагтай бол шөлөндөө цанаарай

Тэгээд болсон махаа 8-р зурган дээрх шиг хийрчээд будаагаар хачирлаад зооглоорой!

Aucun commentaire: