vendredi 6 février 2009

Cognac

Конъяк нь Франц улсын нэгэн жижиг муж юм.

Тус газар нь Конъяк архийг үйлдвэрлэдэг үндсэн бүтээгдэхүүн болох олон төрлийн усан үзмийг тариалахад цаг агаар болон хөрс шороогоор нэн тохиромжтой гэж хуулиар заасан юм байна.

Конъяк нь цагаан виног 2 дахин нэрснээр гаргаж авдаг зөөлөн архи юм.

Дарж авсан архийг зөвхөн Конъяканд зориулж хийсэн торхонд доод тал нь 2 жил дарна.

Тэрхүү зориулалтын торхыг зөвхөн цэвэр модоор хийх бөгөөд Лимүзан, Трунсэгийн ой модоос модыг нь бэлтгэдэг байна. Торх нь шинэ байх ёстой бөгөөд Конъякнаас өөр зүйл хадгалаж болохгүй.

Торхонд хадгалагдаж байх хугацаандаа өнгө нь борлож амт нь өөрчлөгдөж Градус нь багасдаг ба архины 2% нь ууршиж нэгэн төрлийн мөөгөнцөр болж агуулахны ханыг хар өнгөтэй болгодог. Конъякний насыг нэрсэн архийг хэдэн жил дарснаар тооцно. Торхноос гаргаж шилэнд хийхэд дарах хугацаа дуусна.

Гол төлөв Конъякний мэргэжилтэнүүд Конъякийг нэрж гаргасан цагаас нь эхлээд амт чанарыг нь тодорхойлж удаан дарах , мөн өөр газар дарсан Конъякуудийг худалдаж авч харицуулах өөрийн архитай холих ,олон жил дарсан цөөн жил дарсан архийг хооронд нь холих зэрэг туршлага шаардсан ажилыг хийж өөр өөрсдын өөр өөр амттай Конъякуудыг гаргаж авдаг байна.

Конъякийг 3 янзаар нэрлэнэ:

- *** эсвэл VS (Very Special) буюу хамгийн залуу 2жил дарсан.

- V.S.O.P эсвэл V.O ( Very Superior Old Pale эсвэл Very Old) буюу 4жил дарсан.

- X.O Reserve Napoleon (Extra Old) буюу доод тал нь 6 жил дарсан Конъякийг хэлнэ.

6 Конъякний том үйлдвэрлэгч байдаг эд нар нь орлогоороо ангилагдан Hennessy, Remy Martin, Martell , Courvoisier, Camus, Otard.

Конъяк нь 2 ликорны хольцонд ордог нь Pineau des Charentes мөн Grand Marnier -гийн талд нь орно.

Конъякийг мөн хоол ,десертний орцонд оруулдаг.

Конъякийг хоолны өмнө коктэль, аперитив, мөн тониктой уудаг ба ихэвчлэн хоолны дараа мөстэй , мөсгүй түлиф маягийн хундганд ёроолоор нь жоохон хийж бага багаар амсаж амтын мэдэрч ууна.

Aucun commentaire: