vendredi 6 février 2009

Шоколадны мүүс

Гоё амттай бас хийхэд амархан шүү!!

200г цул шоколад

20г масло

4ш өндөг

1 чимх давс

Шоколадаа хугалаад халуун буцалсан усан дээр өөр нэг саванд хийж байж хайлуулна дээрээс нь маслаа хийнэ хэт хурдан хайлуулж болохгүй

өндөгнийхөө шарыг цагаанаас нь ялгана

өндөгнийхөө цагаанийг хөөсөртөл нь хутгана( савыг нь доош нь харуулахад гоожихгүй болтол нь)

хайлсан шоколадан дээрээсээ өндөгнийхөө шарыг хийж хутгана.

Тэгээд өндөгнийхөө цагааныг хийж аажуухан хутгана

дараа нь стаканд хийж 3-аас дээш цаг хөргөгчинд царцаана маргааш нь идвэл бүр гоё.

Жич: дээрээс нь сүүн крэм нэмж болно.

Aucun commentaire: