vendredi 6 février 2009

Каритай тахиа

3-4 хүний порц

- 3 тахианы цээж мах

- 20сл коко самарны сүү

- 1-2 жижиг амны халбага кари

- 1 амны том халбага сой соус

- 1 атга давстай кажу самар

Хачираар нь будааг сонглоо

Будаагаа агшаана.

Кажу самараа няцлаж жижиг жижиг бас үүрмэг болгоно.

Тахианыхаа цээж махыг 2см орчим дөрвөлжин дөрвөлжин эсвэл нимгэн нимгэн хирчнэ.

Хоолны савандаа бүх орцоо (кари, сой соус, тахианы мах, коко самарны сүү, няцалсан самар) хийж зөөлөн гал дээр болгоно.

Давс перец хийгээд хэрэггүй харин жаахан э/ч эсвэл паприка хийгээрэй.

Хоолыг өөрийн дуртай ногоогоор өөрчилж хачирлаж болно.

Тахиа болмогц хоол бэлэн болно!

кажу самар

Aucun commentaire: