vendredi 6 février 2009

Kimbab

за энэ бол Солонгосын дэлгүүрт байдаг л юмнууд авсан юмаа орцонд нь

-гахайн махан хиамархуу юм

- хутгаж шарсан өндөг

- чихэрт дарсан цагаан лууван шар өнгөтэй болчихсон байна

- за тэр бор юмыг ёстой хэл мэдэхгүй байна нэг ногоо

- нарийн хирчсэн өргөст хэмх

- хавчны мах

- кимчи

- бас нэг юм хийдэг нь чанасан лууван өөр бас салатны байцаа ногоон сонгино хийж болно

Европууд авокат хийдэг гэсэн мөн олон янзын ногоог хирчээд майнозтай холиж хийж болдог

бас түрс хийдэг зан ингээд та өөрийн дуртай зүйлүүдээ хийж болох нь байна шүү дээ аа тийм мэдээж далайн байцаагаар орооно гэхдээ далайн байцаа чинь дотороо олон янз зузаанаар нь орооно шүү тэгэхгүй бол үйрээд уначихна.

Donuts

Donuts -ны жор

Эхлээд 100г гурил 80г хөөлгөгчтэй бүлээн усаар зуураад хөөлгөнө.

- 3-4ш өндөгний шар

- 1 чимх давс

- 15г сүү

- 30г э/ч

- 30г масло

- 2 жижиг халбага хөөлгөгч

- 125г гурил

Энэ бүгдийг хийж хөөсөн гурилтайгаа зуурна автомат холигч байхгүй бол гараараа сайн зуурч амраана тэгээд жижиг жижиг таслаад голд нь нүх гаргаж тавина . Хэдэн минутын дараа бага зэрэг хөөнө тэгэхлээр нь зөөлөн гал дээр тосонд чанана.

Чихэрэн сиропт

- 1ш өндөгний цагаан

- 150 э/ч -ийн пүдэр

- 1жижиг халбага нимбэгний шүүс

Эхлээд өндөгнийхөө цагааны хутгаад дээрээс нь э/ч-ын пүдэрээ хийж 5 минут хутгана тэгээд нимбэгний шүүсээ хийж хутгана бэлэн болсон сироподоо Доноцоо дүр тавина мөн олон өнгийн чихэрэн чимэглэлээр чимэглэж болно.

Baguette

Өнөөдөр багэт хийлээ жорыг нь өөрөө тааруулаад л хийчихлээ Солонгосын талх таалагдахгуй байнаа яг л резин гэсэн үг ...

- 400-500г гурил

- 11 г түргэн хөөлгөгч дрожжи

- 200г бүлээн ус

- 1 амны жижиг халбага давс

- 5 амны жижиг халбага э/ч

Эхлээд усандаа э/ч, давс, дрожжиоо хийж сайтар хутгана тэгээд гурилаа шигшиж хийгээд зуурна сайтар нухаад таглаад тавьчих тэгээх хөөнө дахин сайн нухаад 3 хуваагаад гараараа гурилаа тэлээд хуйлна.

Тэгээд листэн дээрээ тавиад алчуураар бүтээнэ хэдэн минутын дараа хөөнө тэгхээр нь дээдэхь хэсгийн хутгаар зүснэ 230С халаасан шарх шүүгээнд нэг листэнд ус хийгээд шарх шүүгээний хамгий доод талын эгнээнд хийнэ тэгээд талхаа хийж 25минут шарна

Жич: Сайн хөөдөг дрожжи хэрэглээрэй

Болгоод гаргасны дараа цаасан уутанд хийгээрэй тэгвэл зөөлөн болно

*Бууз*

Өнөөдөр сайхан бууз хийв та нарын ходоодны шүүсийг ялгаруулах гэсийн хэхэхэ бас Урнаа бүсгүйд зориулж олон янзын чимхэлт хийсэн шүү!

лам бууз гэж байгаа

Амархан алимтай жигнэмэг

- 80г э/ч

- 2ш өндөг

- 60г масло

- 100г гурил

- 2 амны жижиг халбага хөөлгөгч

- 1ш нимбэгний үрсэн хальс

- 2ш алим

Эхлээд э/ч өндөг 2-оо сайтар хутгана дээрээс нь маслаа хийж уустал нь хутгана (масла хит их хайлуулж болохгүй ) тэгээд дээрээс нь шигшсэн гурил , хөөлгөгч, нимбэгний хальс зэргээ хийж сайн хутгаад бага зэрэг тослож гурилдсан хэвэнд хийж дээрээс нь алимаа нимгэн нимгэн хирчиж тавиад 180С-т халаасан шарх шүүгээнд 30минут болгоно.

Шарсан Тахиа

Зүгээр л энгийн маягаар шарсан тахиа

Тахиагаа давс перецээр амтлаад дээрээс нь баахан масло тавиал болоо тэгээд тойруулаад хэдэн төмс, лууван, сонгино хирчээд 200С-т 55-65 минутанд болгоно 30 минут болоод тахиагаа эргүүлж хайлсан маслыг нь дээрээс нь гойжуулаарай хөлдүү биш бүтэн тахиа шүү!

Ногооны ороомог

Ногоонд дуртай хүмүүст зориулав!

Өөрийн дуртай ногоогоороо хийж болно миний хувьд

- Лууван

- Чинжүү (ногоон , улаан, шар)

- Сонгино, Сармис

- Өргөст хэмх

- Мөөг

- Броколи

- Авока

- Хялгасан гоймон

- Будааны гурил

- Тайланд соус

Бүх ногоогоо цэвэрлэж арилгаад нарийн хирчээд тус тусд нь амтлаж шарна. Гоймонгоо халуун усанд дэвтээгээд тосод шараад бага зэрэг цуу хийж амтална. Броколигоо чанаад жоохон тосонд шарна , авокогаа нимгэн нимгэн хийрчнэ.

Тэгээд будааны гурил дэвтээж байгаад бүх ногооноос жоохон жоохноор будааны гурил дээрээ тавьж орооно

Тэгээд бага зэргийн тосонд шарж болно шарахгүй ч идэж болно шарвал гадана тал нь хатуу торчгонсон болно. Thailand соустай бас салатны байцаанд ороож идвэл амттай шүү!